"Хувьсал" продакшныг бид чадварлаг жүжигчид, чадварлаг уран бүтээлүүдээр нь хэдийнээ андахгүй болсон билээ. Тус хамтлагийн уран бүтээлчид "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан. Харин хоёрдахь кино болох "Зүрхээр наадагч" нь багагүй дуулианыг тарьсан. Яруу найрагч Х.Тэргэл аавынхаа бүтээлийг зөвшөөрөлгүй авч кинондоо ашигласан гэдгийг олон нийтэд дэлгэсэн. Тэгвэл энэхүү дуулиан шүүхийн хаалга татах дээрээ тулж байсан ч өдгөө нам жим болж. Харин тус продакшин шинэ дэлгэцийн бүтээлээ “Тооцоогүй тоглоом” хэмээн нэрлэжээ. 

Уг бүтээл нь жүжигчин А.Ганчимэг кино зохиолын бичсэн аж. Гол дүрд Мөнхдалай тоглосон байна. Жүжигчин залуу кино зохиолчтойгоо хамт Солонгосын “Arirang” телевизийн нэвтрүүлэгт оролцжээ.