Америкийн Огайо муж улсад оршин суух Луке Руэльман гэх  таван настай жаал өөрийн өмнөх амьдралынхаа талаар эцэг, эхдээ ярьж тэднийг бага үгүй цочирдуулжээ. 

Тэрээр өмнөх амьдралын Чикаго хотод оршин сууж байсан болон хар арьст 30 настай эмэгтэй байсан гэдгээ ярьсан байна. Өөрийгөө Памелла робинсон гэдэг нэртэй байснаа ч хэлжээ. Харин энэ талаар хүүгийн ээж судалж үзтэл үнэхээр тийм эмэгтэй байсан гэдгийг нотолжээ. 

 

 

"Би өмнө нь хар буржгар үстэй охин байсан. Би ээмэг зүүдэг байсан. Намайг өмнө хүмүүс Пам гэж дууддаг байсан ч би үхчихсэн. Тэгээд дараа нь би диваажин руу очин бурхныг харсан. Харин тэр намайг доошоо буцаан түлхсэн. Үүний дараа сэрээд бостол би хүүхэд болчихсон та нар намайг Луке гэж дуудаж байсан" гэж нууцлаг түүхийн талаар таван настай жаал хэвлүүлхэн ярьжээ. 

 



 



Памела Робинсон гэх эмэгтэй үнэхээр Чикаго хотноо амьдардаг байсан бөгөөд 1993 онд гал түймрийн ослын улмаас амь насаа алдсан гэсэн бүртгэл байдаг аж. тухайн үед тэр эмэгтэй 30 настай байжээ. Хүүгийнхээ ярьсантай холбоотой мэдээллийг цуглуулсан ээж түүний яриа бодит болохыг мэдээлэл нэлээд цочирдсон байна.