Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 15-20 градус, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 3-5 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.