Монгол Улсын гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол олгохоор болсон. 11:40 цагт шагналыг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулах юм.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл урлагийн газар, “Эх нутгийн иргэд” ТББ, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо хамтран хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг өнөөдөр  12:00 цагаас Их эзэн Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Бэлтгэл ажил яг одоо Чингисийн талбайд хангагдаад байна.  

Тиймээс уг арга хэмжээнд нийслэлийн иргэдийг хүрэлцэн ирэхийг уриалсан бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.