Цөмийн энергийн газрын гүйцэтгэж байсан чиг үүргийг Цөмийн энергийн комисс хариуцан гүйцэтгэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор тус комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн баталлаа. Тус комиссыг Монгол Улсын Ерөнхий сайд даргалж, холбогдох яамдын сайд болон дэд сайд, газрын дарга нар гишүүнээр ажиллана.

Цөмийн энергийн комиссын ажлын албаны орон тооны хязгаар 33 байхаар тогтоолоо.

Цөмийн энергийн комисс нь 1962 онд байгуулагдсан бөгөөд улсын хэмжээнд цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.