Энэ удаагийн фото түүврээр залуу жүжигчин Оюунзулын фотог хүргэж байна. Одоогоор хошин урлагийн Х түц хамтлагт харьяалалтай тэрээр саяхан "Сэрүүн хасын нууц" жүжигт тоглосон билээ. Түүнчлэн тэрээр "Ах дүү" зэрэг хэд хэдэн кинонд тоглосон.
СУИС-ыг Драмын театрын Ганчимэг, Х-түцийн залуу жүжигчин Онон нартай нэг онд төгссөн тэрээр сүүлийн үед кино уран бүтээлчдийн хараанд өртөөд буй залуу жүжигчдийн нэг болжээ.