Ирэх даваа гаригт хар тамхины зохион байгуулалттай бүлэглэлийг шүүх юм байна. Тодруулбал, уг хэрэгт Е, А, У, Я, Э, Г нарын зургаан хүн холбогдоод байгаа аж. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188.3, 192.1, 192.2, 192.3.4, 192.3.4, 192.3.5, 194.1-т зааснаар буруутган шүүхээр болжээ. Тус зүйл заалтуудад галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар монгол Улсын хил, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн,давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж. Зургаан шүүгдэгч  7 өмгөөлөгчтэй уг шүүх хурал  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн Г танхимд 13.30 цагаас эхэлнэ.