Нийслэлд нойтон цас их хэмжээгээр орж байгаагаас замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрлээ. Замуудад хальтиргааг арилгах бодис цацах ажил өглөөний 06 цагаас эхлэн үргэлжилсээр байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, орох урсгалыг нээлттэй хэвээр байлгах зэргээр арга хэмжээг Нийслэлийн холбогдох байгууллагууд шуурхай авч ажиллаж байна. Жолооч, тээврийн хэрэгслийн эзэмшигч нарт зуны дугуйтай автомашинаар хөдөлгөөнд оролцохгүй байх, Улаанбаатар хотоос гарахгүй байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сэрэмжлүүлж байна.