Германы автомашин үйлдвэрлэгч Ауди компани А8 маркийн тодорхой тооны хязгаарлалттай буюу Limited edition машин үйлдвэрлэжээ.

Зорчигчийн арын суудал будаа агшаагч болон хооллох зориулалт бүхий энэ машиныг Япон хэрэглэгчдэд тусгайлан зориулсан байна. Автомат удирдлага бүхий будаа агшаагчтай Ауди машин 5,5 хөдөлгүүртэй юм. Харин үүнийг япончуудын зах зээлд зориулсан нь мэдээж тус улсад цагаан будааг хүнсэндээ өргөн хэрэглэдэгтэй холбоотой.