Хятадын Хунань мужийн нутагт машин мөргүүлсэн ч урд хаалтанд нь тээглэн нэлээд хол зам туулсан нохой азтай ч гэмээр байдлаар амьд үлджээ. 

Нохойг мөргөсөн жолооч машин доогуур ороод үлдчихсэн хэмээн замаар цааш явсаар бараг 300 км хол зам туулсны дараа машины урд талаа хартал өнөөх хохирогч нохой урд гупер хэсэгт гацсан байдалтай байсан гэнэ.