Ерөнхий сайд Ч.Сайнбилэг өмнөх Засгийн газарт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан билээ. Харин Засаг солигдоход Ерөнхий сайдын экс албан тушаал эзгүйрээд байсан.  Тэгвэл эзгүйрээд байсан суудал эзэнтэй болж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Галсангийн Ганболдыг томиллоо.

Г.Ганболд нь МХЗЭ-ийн Төв хорооноос ажлын гараагаа эхэлж, Монголын оюутны холбооны орлогч дарга, Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Голомт” банкинд Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан юм. 2012 оноос “Голомт” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.