Сайн байна уу? Би нөхөртэйгээ танилцаад одоо бараг 7 жил болж байна. Бид 2 хуримаа албан ёсоор хийгээгүй тусдаа гараад 5 жил болж байгаа гэхдээ энэ хугацаанд дандаа хамт байгаагүй ээ ииш тийшээ би ажиллана, сурна гээд олон сараар нөхрөөсөө хол явдаг байсан.

Энэ 5 жилийн хугацаанд хамтдаа байсан бүх хугацаагаа нийлүүлвэл 3 жил орчим байх бусад хугацаанд нь дандаа хол байдаг байлаа. Эхэндээ их санадаг нөхөр маань ч гэсэн их санссан хүн л байдаг байсан. Гэтэл одоо ийш тийшээ явсан ч нээх их санахаа болчихсон нэг л тийм өөр болчихсон. Урьдны хайр сансан сэтгэл нь бараг л байхаа больсон гэхүү дээ өөр хүн амьтан бол байхгүй байх одоогоор тийм юмны сэжүүр мэдэгдээгүй. Бид 2 муудалцхаараа би их муухай муухай үгээр хэлээд л хараадаг байсан одоо ч гэсэн хааяа их уур хүрсэн үедээ хэлнэ. Хааяа муудалцхаараа би сална гээд сар орчим утасаа авахгүй, ярихгүй гүрийнэ.

Олон ч удаа сална гээд би хаяаад явсан ч нөхөр маань эргээд гуйна бүх талаар гуйж байгаад л эвлэрнэ эвлэрэх гээд янз янзаар үзнэ уйлна дуулна, шүлэг бичнэ шөнийн 2, 3 цагт мессеж бичнэ нойр хүрэхгүй байна чамгүйгээр би хэн ч биш амьдрал утаггүй байнаа инээ тэрээ гээд хамаг л сайхан үг бүхнийг бичнэ дээ гэтэл одоо надаас хөндий урьд нь ямар байсан тэрнээсээ өөр болсон. Өдөрт бараг утсаар ярихгүй хэрэг гарвал л ярина. хэрүүл хийвэл чи бид 2-ын амьдрал бүтэхгүй юм байна салъя инээ тэрээ гэж дандаа хэлнэ хааяа би уурлаад сална гэвэл хээв нэг тэгээ тэг гэнэ. Бид нэг охинтой заримдаа нөхөр маань охиноо бодоод л чамтай хамт байна бусдаар бол чи одоо минй хувьд хэн ч биш миний сэтгэл зүрх хөрсөн гэж хэлдэг болсон

Би тэр үгийг нь үнэхээр үнэн юмуу гэж тайван хэрүүлгүй үедээ асуухаар үгүй ээ хэрүүлийн үг л байхгүй юу сэтгэл зүрх хөрнө гэдэг чинь өөр хүнтэй болсон л бол тэгдэг байхгүй юу гээд өнгөрсөн. Саяханаас хөдөө гадаа явдаг ажилтай болсон би гэртээ ганцаараа охин аав ээж дээр байгаа би ганцаараа айдаг чи явахгүй байж болохгүй юмуу эсвэл өөр ажилд ор гэхээр уурлаад л чи миний юу хийхийг заахгүй шүү гээд ... муухай үг хэлнэ урьд нь намайг юу л гэнэХоёулаа хамааралгүй хүмүүс шиг байя хэн хэнийхээ амьдралд орохгүй юу хийнэ хаана явна огт хамаагүй байцгаая охиноо бодоод л хүн хархад л эхнэр нөхөр шиг байя хэрэв тэгэхгүй гэвэл надаас сал гэж ч хэлж байсан жил гарангийн өмнө байхаа.

Эртээд бас муудалцхад нөхөр маань чи миний амьдралыг там болгосон цаг хугацааг эргүүлж болдог бол чамтай учрахгүй зугтмаар байна гэсэн. Би өөрөө ч их ууртай ширүүн л дээ уурлахаараа бүхий л муу муухай үгийг хэлдэг байсан гэхдээ би хэлэхгүй байя тэр хүнийг өмнөхөөсөө илүү хайрлая гэж бодож хичээж засрах гэж хичээдэг би энэ бүх хугацаанд нөхөрөө огт хуураагүй хаана ч явсан хэдэн ч сар хол байсан хэрэлдэж муудалцаж байсан ч тэр хуурч байгаагүй дандаа тэр хүн миний сэтгэлд байдаг байсан. Нөхөртөө би хичээж байгаа чамд тийм үг хэлэхгүй гэхээр чи хэзээ ч засрахгүй хайртай гэхээр итгэдэггүй дандаа тэрний төлөө хийж байгаа бүхнийг үгүйсгэдэг. Нөхөр маань чиний хэлдэг үгнээс болоод би ийм өөр болсон гэдэг гэхдээ үг үйлдэл 2 чинь өөр биз дээ би нөхрийнхөө хэлсэн үгэнд тэгтлээ их үзэн яддаггүй салаад үр хүүхэдээ өнчүүлэх дээрээ тултал гомдоогүй үгийг нь мартчихдаг хэрүүл дээр л чи тэгсэн гэж тэр үгэнд нь гомдол мэдүүлдэг. Одоо нөхөр маань яасан ч яахав чи аятайхан бараг л минийхээр байвал амьдарч болно үгүй бол салсан ч одоо надад хамаагүй гэдэг болсон энэ сэтгэлээрээ найдтай харьцдаг болсон.

Найзууд нь чи эхнэртээ атгуулчихсан инээ тэрээ гэдэг гэсэн найзууд нь намайг байхад манай гэрт бараг л орж ирэхгүй харин байхгүй байхад ирдэг гэсэн Найзуудтайгаа байх их дуртай би ганцаараа гэртээ байсан ч намайг л дуудахгүй бол ирэхгүй манайх их зайдуу ганц гэрээрээ хашаандаа байдаг юм л даа. Их эвгүй том хашаа. Үнэхээр нөхөр маань надад хайргүй болчихсон юм болов уу яаж мэдэх бэ үнэхээр хайргүй болсон бол насаараа ийм байвал би салсан нь дээр биз дээ.

Заримдаа хаашаа ч хамаагүй явмаар болох юм тэр хүн огт намайг гэхгүй юмаа их хэцүү байнааа.. тэгсэн хирнээ намайг эрхлүүлнэ хайртай гэж хэлдэг ч урьдныхаасаа өөр болчихсон энэ бүхнийг миний буруу гэдэг би ч сүүлдээ бүр тэр хүн бүгд чиний буруу гээд байхаар нээрээ ч миний буруу юм болов уу гэж өөр дээрээ бүх бурууг тохдог болсон Яг яахаа мэдэхгүй байнаа салах уу энэ хэвээрээ амьдраад тэрний хэлсэнээр огт хамаагүй хүн шиг нэг нэгнийхээ хэрэгт орохгшй хаана явна хэзээ ирнэ ар өврөөс нь ярихгүй байвал сайхан байх юм гэнээ тэрний хувьд ...