Аймгийн харцага, жудо бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Өнөржаргал MMA /Mixed Martial Arts/ буюу мэргэжлийн зодооны спортоор Монголын нэрийг АНУ-д гаргаж байна.

Тэрбээр мэргэжлийн зодооны таван тулаан хийснээс дөрвийг нь эх орондоо нэгийг нь АНУ-д хийсэн бөгөөд бүгдэд нь ялалт байгуулжээ. АНУ-д тулаан хийхдээ Б.Өнөржаргал дөрвөн сар бэлдэж өөрөөсөө 20 гаруй кг-аар илүү жинтэй, туршлагатай тамирчинг ялсан нь Америкчуудын анхаарлыг ихээр татсан байна. Тиймээс Б.Өнөржаргалын менежер нийт зургаан тоглолтын гэрээг хийгээд байгаа ба уг спортод Монголчуудыг татан оруулах сонирхолтой байгаа гэнэ.

Монголоос мэргэжлийн зодоон буюу ММА-д орохоор олон тамирчин хүч чадлаа үзэж байсан ч босгыг нь давж чадаагүй бөгөөд анхны мэргэжлийн тамирчин нь Б.Өнөржаргал болж байгаа нь энэ юм. Б.Өнөржаргал нь улсын начин Б.Өнөржаргалын ах бөгөөд мөн жижуцу бөхийн ноги төрөл, бүстэй барилдаан, байлдааны самбо, жудо бөхөөр хичээллэдэг ба дээрхи төрлүүрээд амжилт гаргаж байсан гэнэ.

Тодруулбал жижуцу бөхийн ноги төрлөөр дэлхийн аваргын мөнгө хүрэл, АНУ болон муж, хотуудын аваргаар шалгарч байсан бол, бүстэй барилдаан, байлдааны самбо бөхийн +100 кг-ийн төрөлд улсын аварга юм. Ингээд алс холын АНУ-д Монгол улсын нэрийг сайнаар гаргаж байгаа Б.Өнөржаргалын зургуудаас хүргэе.