Сурагч охидын эротик бүжиг интернэтийг “дэлбэллээ”.  Энэ бичлэгийг 2 өдөрт 2 сая гаруй удаа үзсэн байна.

Оросын Оренбургт хотын дунд сургуулийн дэргэдэх театрын тайлан тоглолт болжээ. Түүн дээр сурагч охид “Пчелкин ба Винни Пух” гэдэг бүжиг бүжжээ. Сурагч охид өгзгөө сэгсчин бүжиглэж, хувцсаа тайлан хаяж байхад танхимд эцэг, эх нь байсан гэнэ.
Сургуулийн төлөөлөгч “Яагаад ингэж дуулиан болгоод байгааг ойлгохгүй байна. Ихэнх нь 18 хүрсэн охид бүжиглэж байгаа, гэхдээ 16-17 настнууд ч бий. Тэд эцэг, эхээсээ зөвшөөрөл авсан” гэж ярилаа.
Оросын Мөрдөн байцаах газар “Насанд хүрээгүй хүүхдүүдийг эротик бүжгэнд сургах ёсгүй. Тус сургуульд шалгалт явуулж эхэлсэн” гэж мэдэгдлээ. ОХУ-ын Ерөнхий прокурорын газар удахгүй улс даяар бүх бүжгийн сургууль, спортын дугуйланг шалгахаар болжээ.

Сургуулийн театрын тоглолт 1-р сард болсон ч энэ бичлэг одоо л интернэтэд тавигдсан юм байна.