Туркийн мал эмнэлэг жил бүр олон мянган адуунд тусламжийн гараа сунгадаг байна. Туркийн хурдан морьдын клубын дэргэдэх эмнэлэг тусгайлан бэлтгэсэн мэргэжилтнүүдтэй бөгөөд эмч сувилагчид нь морь сургагч нартай ихээхэн уялдаатай ажилладаг. 

Хурдан удмын болоод хурдан хүлгүүдийн хөл ихээхэн гэмтэж бэртдэг бөгөөд эдгээр хурданууд мэс засал хийхэд ч мөн нэлээд өндөр өртөгтэй аж. Харин эмчилгээнд орсон морьдууд биеэ тэнхэрүүлсний дараа улам хурдан болж уралдаандаа эргэн ирдэг.