БНСУ-ын Чанвон хотод болсон буудлагын Дэлхийн цомын өчигдөр явагдсан 25 метрийн гар бууны хурдан буудлагын эрэгтэйчүүдийн дасгалд нийт 41 буудагчаас
1. Францын буудагч, залуучуудын дэлхийн аварга Жеан Кюкуампок
2. Германы буудагч, дэлхийн дэд аварга Оливер Жейс
3. БНСУ-ын залуу буудагч Сон Жон Хо
Энэ дасгалд манай улсаас тамирчин буудаагүй.

Энэ дасгал уг нь олимпид ордог дасгал юм. Гэвч 1990 оноос хойш манай улсын тамирчин огт буудаагүй байгаа ажээ. Учир нь бууны сумны гачигдлаас болоод энэ дасгалд оролцох боломжгүй байдаг байна.

Дэлхийн цомын 4 дахь өдөр буюу энэ сарын 13-ны өдөр 10 метрийн хийн гар бууны эмэгтэйчүүдийн дасгал явагдлаа.
1. 10 метрийн хийн гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 83 буудагчаас
1. ОХУ-ын буудагч, дэлхийн цомын дэд аварга Любов Яскевич
2. БНХАУ-ын залуу буудагч Зиан Меншуе
3.БНСУ-ын залуу буудагч Квак Жун Хи
......13. МУГТ О.Гүндэгмаа 383 оноо
......21. ОХУМ Т.Баярцэцэг 381оноо
......75. ОУХМ Ц.Мөнхзул 368 оноо
2. 50 метрийн 3-н байдлаас буудах эмэгтэйчүүдийн дасгалд нийт 70 буудагчаас
1.Хорватын буудагч,олимп, дэлхийн медальт Пежчич Шнезана / финалын дэлхийн рекорд 463,0 /
2. Италын буудагч, дэлхийн аварга Петра Зубласинг
3.Германы буудагч,Европын аварга Селина Гшвандтнер
......21. ОУХМ Ч.Нарантуяа 576 оноо
......38. ОУХМ Г.Нандинзаяа 570 оноо
......62. ОУХМ О.Янжинлхам 563 оноо

“Рио-2016” олимпийн наадмын эрх олгох буудлагын дэлхийн цомын тэмцээнд манай улсаас 11 тамирчин онч мэргэнээ сорьсон. Харин “Лондон-2012” олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа олимпийн наадмын эрхээ авснаар манай улсын буудагчид нэг эрхтэйгээр тус тэмцээнийг өндөрлүүлж байна.

 А.Алт