Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ АНУ-ын Денвер хотод энэ сарын 16-ны өдөр эхэлсэн. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй МПНХ-ны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Батцэнгэл хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр тэмцээний мастер ангиллын хэвтээ шахалтын -93 кг-ын жинд  245 кг-ыг шахаж (гурав дахь оролтоор) хүрэл медалийн тавцанд зогсов. Энэ ангилалд Японы тамирчин Kassai Masahiko алт, АНУ-ын тамирчин Grohoski Pete мөнгөн медаль хүртжээ. Тэмцээн энэ сарын 23-нд өндөрлөх юм.