“VIP AUTO CLUB”-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг дрифтийн тэмцээн 2015 оны 4-р сарын 25-ны өдөр 10:00 цагаас Скайрезортын төв талбайд зохион байгуулагдана.
“VIP DRIFT SHOW 2015” тэмцээн нь энэ зуны анхны нээлтийн дрифтийн тэмцээн болж байгаа бөгөөд жил бүр онцлог давуу талтай зохион байгуулагддаг билээ. 

Энэ жилийн онцлог давуу тал нь дрифтийн тэмцээнээс гадна Монголын авто спортын хөгжлийг харуулах үүднээс: 

- VIP TUNING буюу авто машин тоноглолын шоу, 
- RC CARS буюу удирдлагатай машины дрифтийн тэмцээн, 
- Мото спортын мастеруудын мотоциклын үзүүлбэр болоод азтай үзэгчид шалгаруулж ивээн тэтгэгчдийн гарын бэлгээр шагнах зэрэг гайхалтай үзүүлбэр, сюрпризүүд та бүхнийг хүлээн байна.
 
 
Клубын зүгээс тэмцээний зохион байгуулалтын аюулгүй байдлыг дээд зэргээр хангах үүднээс ОБЕГ, ЗЦГ, Нийслэлийн хэв журмыг сахиулах газартай хамтран ажиллаж байна. 
 
Дашрамд дурьдахад, уламжлал болгон зохион байгуулагддаг дрифтийн тэмцээнийг их дээд сургуулийн оюутан залуус маань ихээр сонирхон, хүрэлцэн ирж үздэг бөгөөд арга хэмжээнд ирэхдээ оюутны үнэмлэхтэйгээ ирэхээ битгий мартаарай.
 
 Оюутны үнэмлэхээ авч ирсэн оюутан бүрт ивээн тэтгэгчийн онцгой бэлэгтэй... “VIP DRIFT SHOW AFTER PARTY” 22:00 цагаас MARQUEE MR.27 энтертаймент клубд болно.
VIP TUNING шоунд оролцох машинууд 91414410 дугаарт залган бүртгүүлэх боломжтой.
 
 
Ерөнхий ивээн тэтгэгч: Скайтел групп
Ивээн тэтгэгч: Монре даатгал
Хамтран зохион байгууллагч: AUTO VYNIL 
Дэмжигч байгууллагууд: MMСАМХолбоо, Ardeca Lubricants, Undral Tuning,
Лавлах: 1900-1188 тасалбар хүргэлт үнэгүй

 
Такс: 
Үзэгч 10.000
 
Машин 30.000 /жолооч үнэгүй/
VIP Seat 50.000₮ /асарт байрлана/