Нигер улсад мэлхийгээр шорлог хийдэг байна. Мэлхийний том багаас хамаарч үнэ нь өөр өөр байдаг ажээ. Тухайлбал нэг урт саваанд  шорлосон 37 ширхэг мэлхийг 1.50 ам доллараар, дунд хэмжээтэй 34 шорлосон мэлхийг 2 ам.доллараар, 24 ширхэгтэй томхон мэлхийн шорлогийг 4 ам.доллараар зардаг байна. 

Мэлхийн шорлогийг хийхдээ эхлээд 5-8 цаг гадаа сүүдэрт хатаагаад дараа 6-8 цагийн турш утдаг ажээ. Ингээд шорлог бэлэн болдог бөгөөд зарим мэлхийн шорлог загасны махнаас ч амттай гэнэ дээ.