1926 оны 5-р сарын 30-ны өдөр АНУ-ын Нью-Йоркт хүү төрснийг Жорж Виллиам Йоргенсен хэмээн нэрлэжээ. Хүү өсөж том болж, цэрэгт хоёр жил алба хаасны дараагаар хүйсээ солиулах мэс засалд орж эмэгтэй хүн болсон бөгөөд тэрбээр АНУ-ны анхны трансжендер юм. Тэрбээр хүйсээ солиулаад нэрээ Кристин Йоргенсен болгон өөрчилжээ. 

Тэрбээр дуучин, бүжигчин, жүжигчнээр ажиллаж өөрийнхөө тухай баримтат кино хүртэл гаргаж олны танил болж байсан юм. Кристин Йоргенсен 1989 онд буюу 62 насандаа хавдарын улмаас нас барж байсан аж.