Таны харж байгаа энэ харшийг  1875 онд бариулсан байна.  Харш 10 унталгын өрөө, 3 угаалгын өрөөтэй. Уг харшийг 329 000 ам.доллараар зарж байгаа. Уг нь ийм мөнгөөр  Англид гурван унталгын өрөөтэй байр олох бэрх байдаг. Гэвч энэ харшийг  авах хүн олдохгүй байгаа ажээ. Учир нь тус байшинд нэг биш сүнс байдаг. Мөн уг харшид долоон удаа хүн амины хэрэг гарч байсан нь түүхэн баримтуудад байдаг ажээ.