Азийн Даамны аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотноо болсон.   Тэмцээнд  15 орны 200 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд 64 буудалт, 100 буудалт, турк даамны төрлөөр зохион байгуулагдсан.  Тэмцээнд манай улсаас гурван насны ангилалаар 80 гаруй тамирчид оролцсон бөгөөд  Монголын тамирчид 71 медальтай эх орондоо ирлээ.

“Даамын спортын дэд мастер, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан Г.Сүхбат багш “Бид тэмцээндээ амжилттай сайн оролцоод ирлээ. Оноогоороо Узбекстан, Казакстан, Монгол гээд гуравдугаарт бичигдсэн. Медалийнхаа тоогоор Казакстанаас илүү гарсан ч ганцхан алтын зөрүүгээр чансаагаараа гуравт бичигдчихлээ. Тэмцээнд нийт 80 гаруй хүн оролцож, 100 буудалтын 3 төрөл, 64 буудалтын 3 төрөл, турк даамны төрөлд өрсөлдөөд 20 алт, 24 мөнгө,  27 хүрэл медальтай эх орондоо ирж байна.” гэдгийг хэллээ. 

Монгол тамирчдын хувьд амжилтаа ахиулсаар байгаа бөгөөд тэрбум гаруй хүн амтай Хятадыг ардаа орхиж, оюунлаг улс гэдгээ дахин баталсан юм. Монгол улсын нэрийг олон улсад сайнаар гаргасан оюуны спортын тамирчид болон тэдний дасгалжуулагчдад баяр хүргэе.