Би нийслэл хотод нэгэн яаманд хэлстийн дарга хийдэг нөхөртэйгээ суугаад 25 жил болж 4 хүү төрүүлсэн 2 дээд сургууль төгссөн Нөхөр маань суусан эхний 1 жил л гайгүй байсан 2 дахь жилээс эхлээд маш хартай нь мэдэгдсэн

Салах гэхээр салахгүй аятайхан амьдрах гэхээр хардаад надад үнэхээр хэцүү бна туслаач хүмүүсээ 4 хүү маань одоо том болцгоож 2 хүү тусдаа гарч ач зээгээ үзээд байна. Хамгийн бага хүү 15 настай нэг хүү маань оюутан бусдын жишгээр байртай унах унаатай сайхан л амьдарч байна. Илүү их ахиж дэвших зам байсан ч нөхөр маань маш их хартай болохоор хэлтсийн даргын албан тушаалыг сүүлийн 5 жил хашиж байна Одоо ахиж дэвших тухай бодох байтугай энэ амьдралаа яах вэ гэж бодохоос өөрийг хийж чадахаа байлаа . Илүү залуу байхдаа сална гэж их юм болдог юм л бол аав ээж рүүгээ гүйдэг байлаа

Сүүлдээ ч за алийн болгон муу эцэг эх 2 оо зовоох вэ гээд больсон Олгой хагаравч тогоон дотроо хэрүүл хараалыг тэвчиж амьдрана гэж бодох болсон 4 хүүгээ л бодсон хэрэг бас ажил албан тушаалын нэр хүнд гэр бүлийн нэр хүнд 20 гаран жилийн амьдрал минь гээд л нас ахих тусам энэ хүнийг би хүүхдүүдийн маань эцэг гэж хүндлэн амьдрах болсон Маш олон зүйлийг тэвчсэн дээ Найзууд маань чи нээрээ яахаараа ийм хүнтэй суудаг бнаа гээд л гайхдаг юм Харин саяхан нэг өдөр согтуу ажил дээр маань ирээд асуудал үүсгэсэн Надтай маргалдаж тэр олон хүний хажууд сайн муугаа дуудалцаж би энэ яваа насандаа ичиж үзээгүйгээ үзлээ

Сүүлдээ дарга руу маань утасдаж хэрэлдэж харааж зүхэж эхэлсэн хэзээч ингэдэггүй хүн тэр өдөр яасныг мэдэхгүй энэ хүнтэй энэ олон жилийн амьдралыг туулахдаа түүний нэр хүндийг гэр бүлийнхээ нэр төрийг маш их хайрладаг байсан Нөхрийн маань найзууд нөхөрт маань маш их атаархдаг Чи азтай юм аа л гэдэг хөөрхөн царайлаг ажилсаг гээд л намайг эрүүл согтуудаа магтаж ярихыг сонсож байсан Гэхдээ би нөхрийнхөө итгэлийг хөсөрдүүлэх нэг ч үйлдэл хийгээгүй Тийм боломж ч байгаагүй Нөхрийн маань найзууд угаасаа надад таалагддаггүй гэхдээ би тэднийг орж ирэхэд цайтай ундтай хүндлээд л гаргадаг Ер нь хэнтэй л бол хэнтэй харддаг Жолоочтой маань хүртэл хардана найр наадмаас ууж идэхээс байнга татгалзаж ирсэн Албан хүлээн авалтын тэргүүн арга хэмжээг эхлүүлж үг хэлэх гээд миний албан тушаалд юу эс тохиолдох вэ гэвч би албаны хүлээн авалтыг эхлүүлчихээд гардаг журам тогтоосон Манайхан ч намайг мэддэг Ямар нэг парти төрсөн өдөр гэх мэт олон зүйлд өгөх ёстой мөнгө төгрөгийг нь өгчихөөд л яваад өгнө

Энэ бүхнийг би хүсээгүй нөхөр маань хүсдэг учраас ингэдэг Хүмүүс янз бүрээр л ярина нөхөр нь хартай ууж идэж чаддаггүй хорголоо тоолсон гээд за тэр ч яах вэ 4 хүүгийнхээ дэргэд нөхөртэйгээ хэрэлдэхгүй байх миний зорилго байсан Одоо 40 гаран настай үр ачаа үзсэн бид сална гэхээр надад хэцүү санагдах юм Гэхдээ салахаас айх юм алга Ажил дээр гаргасан авираас нь болоод би гэртээ харьж хэдэн хувцасаа аваад гэрээсээ гарсан Одоо гэртээ очилгүй 4 хонох гэж байна .

Cалмаар санагдаж байна Өөрийгөө ойлгохоо болилоо би нөхрийгөө уучилж чадахгүй нь урьд би дандаа уучилдаг байсан Одоо харин эргэж очмооргүй маш их гомдож бна