Таиландын Чиан Май мужид амарч байсан 17 настай хонгконг охин нутгийн оршин суугчдын дургүйцлийг ихээхэн хүргэжээ. Соёлын үнэт өв бүхий Таиландын томоохон дурсгалт бүс нутагт нүцгэн үсрэлт хийсэн эмэгтэй олны анхааралд өртөн орон нутгийн эрх баригчид түүнийг энэ үйлдэлийн төлөө баривчилжээ. 

Хонгконг загвар өмсөгч бүсгүй усны хувцастай банжи жампинг буюу өндөр дээрээс бэхэлгээтэй үсрэлт хийжээ. Гэвч түүний өмссөн усны хувцас тайлагдснаас дээрх явдал болжээ. 

Энэ бүхэн маш хурдан болж өнгөрсөн бөгөөд тэнд байсан цагдаагийн ажилтнууд эмэгтэй баривчилан 1000 батт буюу 30 доллароор торгосон байна. Энэ үйлчилгээг үзүүлсэн компани болсон хэрэг явдалд уучлалт гуйжээ. Түүнчлэн загвар өмсөгч бүсгүй тус улсаас яаралтай гарч явах тушаал гарган эх орон руу нь буцаасан байна.