Би 24 настай өөрөөсөө 10 насаар хүнтэй болзож үзлээ. Гэхдээ л миний зориглоод үзсэн зүйл болохоор энд хэлье гэж бодлоо. Зургаан жилийн өмнөөс л би түүнийг мэддэг байсан юм. “Ямар гоё ах вэ?” гээд л хардаг байлаа. Хамгийн сонин нь энэ олон жилийн дараа дахин таарахад тэр гэрлээгүй байсан. Тэгээд л би түүнтэй уулзахыг хүсч мсж бичсэн. тэр надтай уулзахыг татгалзаагүй болзоо, тэврэлт, үнсэлт гээд бүгд халуухан байсан гэвч би түүний эхнэр болох хүн нь биш байсан юм. Би уг нь тэрний дурлалд бүсгүй ч 35 хүрсэн хэрнээ гэрлэж үзээгүй залуу дэндүү хашир, муу санаатай болчихдог юм шиг санагдсан. Дараа нь над дээр ирэхдээ “Хэрвээ энэ хэвээрээ явбал чамайг шууд л сууя гэж гуйна. Тэгээд хүүхэд л шална шүү дээ. Бүх мөрөөдлийг чинь хорьчих юм шиг санагдаад айсан юм аа” гэж хэлсэн.