Өнөөдөр өглөө ойролцоогоор 09:00 цагийн үед цахилгаан түгээх сүлжээнд гэмтэл гарсны улмаас Улаанбаатар хот даяар цахилгаан тасарлаа. Гэмтэл гарах болсон шалтгаан нь Нийслэл хотын 220 кВт ийн дэд станц дээр 09.00 цагийн үед гал гарсан ажээ. Гэхдээ гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

 

Одоогоор холбогдох албаны хүмүүс гэмтлийн шалтгааныг тогтоож, шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Эхний ээлжид шуурхай арга хэмжээг авсны үр дүнд төвийн дүүргүүдэд цахилгаан ирсэн ч гэмтлийг хараахан бүрэн засварлаж дуусаагүй байна.

 

Цахилгаан тасарсны улмаас гэрлэн дохио ажиллахгүй байгаа тул авто замын хөдөлгөөнд оролцогчид хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн алба хаагчид анхааруулж байна.