Хятадуудыг дэлхий нийтээр тийм ч сайнаар ярьдаггүй. Тэдний хувьд сайнтай муутай зүйл олон. Энэ улсад муу зүйл их байгаа ч авууштай зүйл олон. Жишээ нь төр засгийн албан хаагчдын хариуцлага тун өндөр. Тиймдээ ч энэ албанд ажилд орох тийм ч амар биш. 

Эмч мэргэжил нь хүний амь насыг аврах тун чухал албанд орно. Харин сувилагч бол эмч нарын гол туслагчид. Тиймээс сувилагчдын шалгалтыг хүртэл хатуу чанга дэглэмийн дор авдаг байна. Энд хэн нэгнээс тусламж хүсэх боломж байхгүй дан ганц өөрийн мэдлэгтээ тулгуурлан шалгалтын ард гарах аж. Ийм байж эмч, эмнэлэгийн хариуцлага өндөр байх юм.