Дэлхийн 165 орны гоо бүсгүйчүүд оролцсон “Усны хувцастай мисс” тэмцээнд Ө.Буянхишиг  оролцон,  тэргүүн байрын шагнал хүртэн Монголын нэрийг гаргаж байснаас гадна “Шилдэг гоёлын даашинзтай дэлхийн хатан хаан”, “Шилдэг тайзны алхаатай дэлхийн хатан хаан”, “Дэлхийн шилдэг авьяаслаг хатан хаан”, “Азийн шилдэг загвар өмсөгч хатан хаан” гэсэн дөрвөн номинацийн эзнээр өргөмжлөгдөж байсан чадварлаг мисс юм.

Тэрээр мөн Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцон багагүй амжилт гаргасан. Энэ мэтээр түүний амжилтыг дурдаад баршгүй. Түүнчлэн Хонгконгийн томоохон сэтгүүлийн нүүрийг ч чимээд авсан адтай мисс. Энэ удаад одоо цагийн Монголын сайхан бүсгүйчүүдийн нүүр царайны нэг болоод буй Ө.Бяунхишигийн фото зургуудыг онцолж байна.