Европын орнуудаас Румын улсын хувьд хөгжлийн хувьд буурай орнуудын нэг. Тиймдээ ч тусын иргэд гадаадын улс орнууд руу хууль бусаар цагаачлах явдал их. 

Үүний нэг жишээ нь саяхан Англи улсад болжээ. Том оврын ачааны машин гэрлэн дохион дээр зогсох үеэр ачааны хэсгийг урж тасдан хэд хэдэн румын цагаач иргэд ой мод руу зугтаасан байна. Харин энэ удаа хууль бусаар хил нэвтрэгчдийг аз түшээгүй бөгөөд ойролцоо байсан цагдаагийн ажилтан тэднийг барьсан аж.