Өчигдөр бид өвөр монгол залуу Монгол улсад хятад хөлсний ажилчид оруулж ирдэг талаар хэрхэн илчлэгдсэн тухай бичлэгийг хүргэсэн билээ. Харин энэ удаад бүүр ноцтой буюу алт олборлох А лицензийн хэргийг нь ил болжээ. Энээс харахад нэлээд томоохон хэрэг гарч байгаа бөгөөд Хөх Монгол бүлгэмийн залуус зарим нэг баримтыг ийнхүү бичлэг болгон баталгаажуулжээ. Тиймээс үүнд холбогдох албаныхан анхаарлаа хандуулан хэргийг шалгах хэрэгтэй болов уу.