Налайх хотын захирагчийн сонгуулийн дүн гарч Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нэрийг  нь дэвшүүлсэн АН-ын гишүүн Шаравхаан овогтой Хаан  ялалт байгуулжээ.

Налайх хотын захирагчийн сонгуулийн санал хураалт дуусахад 2 цаг  дутуу байхад  нэр дэвшигч ялсан тухай яриа гарсан нь Налайх хотын захирагчийн  сонгуулийг зохион байгуулах Сонгуулийн нэгдсэн хорооны хурлаас үүдэлтэй аж. Тус хороо хуралдаад сонгуулийн дүн ямар ч гарсан  нэр дэвшигч Хааныг  ялсан гэж  зарлахаар зарлигджээ.

Сонгох сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчин ялагч тодрох яагаа ч үгүй байхад  ялалтын мэдээг зарлан тунхаглаж байгаа нь Налайх дүүргийн засгийн эрх баригчдын дэндүү увайгүй үйлдэл  гэж үзэхээс өөр аргагүй.