Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны  тэргүүн Ц.Мөнхбаярт шүүхээс  7 жилийн ял сонсож хоригдож байгаа билээ. Түүнийг суллуулахаар журмын нөхөд нь олон янзын тэмцэл өрнүүлж байгаа ч өнөөдрийг хүртэл суллуулж чадаагүй байна. 

Тэгвэл түүнийг хамтран зүтгэж байсан дуучин С.Жавхлан өчигдөр эргэж очсон байна. С.Жавхлан өөрийн дууны цомог болон цагаан идээний дээж авч очсон байна. 

С.Жавхлангийн хувьд БНСУ-ыг зорьж МАХН-ын дарга Н.Энхбаярыг эргэсэн. Түүний ээлжит эргэлт Ц.Мөнхбаяр байлаа.