Өмнөд Солонгосын Петер Пэн залуу
2015/06/23
Одоо 26 настай залуу ганган хослол өмсөн бүсгүйчүүдтэй болзоонд явах үе ч гэлээ яг л 10 настай хүүхэд шиг гадаад төрхтэйгөөсөө болж энэ бүхнийг мэдрэлгүй өдий хүрнэ гэдэг хэцүү.
Өсөлт нь зогссон энэ залууг зарим нэг найзууд нь ПетеР Пэн хэмээн хочилдог байна. Хе Мен Ши генийн тун ховор төрлийн өвчтэй бөгөөд үүнийг анагаахын хэллэгээр "Хаялэндэрийн синдром" гэж нэрлэдэг.
Хүүхэд шиг царайтай тэрээр хааяа зугаацахаар энэ тэрүүгээр явж, хааяа шар айраг уух тохиолдол гардаг учир энэ үед бага үгүй бэрхшээл тулгардаг байна. Насанд хүрээгүй хэмээн зарим нэг газар түүнд үйлчлэхийг хүсдэггүй ч тэрээр өөрийгөө 1989 онд төрсөн гэдгээ батлахын тулд үргэлж иргэний үнэмлэхээ биедээ авч явдаг хэмээн ярьжээ.
Биеийн өсөлт удааширсан нь түүнийг бэлгийн бойжилтонд ч мөн нөлөөлсөн гэж тэрээр хэлсэн байна.
Шиний биеийн өсөлт төрөхдөө хэвийн үргэлжилж байсан ч гэнэт л зогсон одоогийн шиг төрхөөрөө олон жилийг ардаа орхижээ.
Түүний биеийн өсөлт зогссон ч бусдаар бол эрүүл мэндийн хувьд ямар нэг сөрөг нөлөөгүй хэвийн хүүхэд шиг л байдаг аж.
Шиний хувьд Холливудын жүжигчин Скарлетт Иоханссон сайхан бүсгүйд тооцогдох ба тэрээр хэзээ нэгэн цагт мөрөөдөл болсон жүжигчинтэйгээ уулзахыг хүсдэг гэнэ.