-Улирлын чанартайгаар өвөл сул зогсолт хийсэн уул уурхайн компаниуд урин цагтай зэрэгцэн олборлолтоо эхлүүлдэг. Гэтэл уул уурхайн олборлолт зогсонги байдалтай хэвээр байна.-

2014 онд Дэлхийн нийт нүүрсний олборлолт 8,16 тэрбум орчим тонн-д хүрч 2013 оноос 0,7 хувиар буурсныг Лондон хотод байрлах BP групп 6 дугаар сарын 10-нд мэдээлсэн байна.  Дэлхийн нүүрсний нийт хэрэглээний тавны гурвыг бүрдүүлдэг Хятадын хувьд нүүрсний олборлолт хамгийн их буюу 3,87 тэрбум тонн-д хүрч, 2013 оны олборлолтоос 2,6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь дэлхийн нийт олборлолтын   47 орчим хувийг эзэлж байна. Тэгвэл манай улсад  энэ жил олборлолт асар бага байх төлөвтэй байна.  Энэ сарын эхний байдлаар ашигт малтмалын газраас 223 аж ахуйн нэгж олборлолт явуулах эрхээ авчээ. Үүнээс 102 аж ахуйн нэгж олборлолтоо эхлүүлэх хугацаа нь болсон. Гэтэл 47 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа хэмээн тайлан гаргажээ.  Харин 15 ААН нь хөрөнгө оруулалт, бичиг баримт дутуугаас үүдэн сул зогсолт хийсэн. 40 ААН тайлан гаргаагүй байна. Харин нүүрсний уурхайнууд бүгд зогсонги байдалд ороод байна. Тавантолгойн өр нүүрснээс өөр нэг ч машин нүүрс экспортод гарахгүй байгааг эх сурвалж хэллээ.

Нэг талаас эдийн засгийн хямрал уул уурхайн компаниудад нөлөөллөө гэж харж болно. Нөгөө талаас уул уурхай олборлолт муудснаар эдийн засаг хямарч гэж тодорхойлно. Уг нь урин цагтай зэрэгцэн уул уурхайн экспорт нэмэгдэж эдийн засаг бага ч гэсэн сэхэл авдаг тогтолцоо бий. Гэтэл сул зогсолт хийсэн аж ахуйн нэгжүүдийн ажилчид Улаанбаатар хотыг зорьж эхэлжээ.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно. 

Э.Мөнгөн