Өнөөдөр УИХ-ын хаврын чуулганы сүүлийн өдөр. Өнөөдрийн чуулган 09.00 цагаас эхлэх бөгөөд Батлагдсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоод Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хаалтыг хийх юм байна. 

Хэдийгээр УИХ-ын нэгдсэн чуулган 07-р сарын 01-нд хаах  байсан ч хэлэлцэх асуудлынхаа талыг нь хэлэлцээгүй байсан гэдэг үндэслэлээр ийнхүү сунгаад байсан юм. Харин зарим хэлэлцээгүй үлдсэн асуудлуудыг ээлжит бус чуулган зарлан хэлэлцэх  болно гэдгийг эх сурвалж мэдээллээ.