За би өөрийгөө нэг их хөөргөх гэсэн юм биш. Машин гардаггүй өдрөө нийтийн тээврээр зорчдог юм. Гэтэл өчигдөр ажлаа тараад гэр лүүгээ алхаж байтал нэг машинтай залуу нь хүргээд өгчих суучих гээд дагаад яваад байх юм би ч дотор палхийгээд бас нөгөө хүний наймаа энэ тэр гээд аймаар айгаад тэгээд автобусны буудал бараадаад тэгээд эхэлж ирсэн автобусанд суучихлаа. Тэгсэн нэг хөгшин ах аймаар хараад л ёооё эмэгтэй хүн хараагүй удсан болтой яг барьж идэх гэж байгаа юм шиг харцаар харж үхэл ханхлуулсан. Тэгээд гэртээ ороод уйлсан үнэхээр дургүй хүрмээр яагаад гоёхон ч хувцаслаад явж байгаа сайхан эмэгтэйг ингэдэг юм бэ эмэгтэйчүүд минь шөнө орой үдэш болгоомжтой явж байгаарай.