“Өөрөөсөө давж бусдад үйлчилье” уриан дор нэгдэн халуун сэтгэлээр хүмүүнлэгийн үйлст хүчин зүтгэж байгаа “Туул ротари” клубын Ерөнхийлөгчийн зүүсгэл солилцох арга хэмжээ боллоо. Нийгэмд “Хүүхдийн зүрх” төслөөрөө танил болсон тус клубын 2014-2015 оны Ерөнхийлөгчөөр Т.Мягмарсүрэн ажиллаж байгаад 2015-2016 оны Ерөнхийлөгчөөр экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүхэд шилжүүлэн өгөв. “Туул ротари” клуб байгуулагдаад 11 жил болж байгаа бөгөөд “Хүүхдийн зүрх” төслийн хүрээнд хүүхдийн зүрхний төрөлхийн гажигтай 400 гаруй хүүхдийг эмчилгээнд хамруулахын зэрэгцээ “Монголоо ногооноор нь байлгая”, “Хүүхдийн инээмсэглэл” болон “Чойр эко парк” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм.