Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр  дараах арга хэмжээнүүд болно.

Үүнд,


Төв цэнгэлдэх хүрээлэнд:

10.00              Монгол Улсын төрийн тугийг ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэн  рүү залах  ёслол.  /тусгай хөтөлбөрөөр/

11.00              Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа

11.10              Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809,  Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ

11.20              Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр /       

12.00-15.00   Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.30-16.00   Хүүхдийн барилдааны нэгийн даваа

15.20-18.00   Хүчит бөхийн  барилдааны хоёрын даваа         

16.20-18.00   Хүүхдийн барилдааны хоёрын даваа                 


Хүй Долоон худагт:

8.00-11.40    Азарганы уралдаан        

14.00              Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа

14.00-17.00   Их насны морьдын уралдаан                                           


Сурын талбайд:

13.30-14.00   Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа

14.30-16.30  Үндэсний сурын  хана харвааны адаг өрөг

16.30-20.00  Үндэсний сурын  хасаа харвааны эхэн өрөг


Шагайн асарт:

10.00             Шагайн харвааны хагас шигшээ харваа 

11.30              Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа

12.30              Шагайн харвааны хагас шигшээ харваа

 


Их Чингисийн талбайд:

21.00-23.00   Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя“” урлагийн тоглолт      

23.00 Баяр наадмын ёслолын буудлага /Их эзэн Чингис хааны  талбай, Баянхошуу, Маахуур толгой,     7-н буудал орчим/