Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Улаанбаатар хотын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үүнд:


Худалдаа, үйлчилгээ:

Хүнсний дэлгүүрүүд долоодугаар сарын 11, 12–нд амарч, долоодугаар сарын 13-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд долоодугаар сарын 11, 12, 13-нд бүх хайпермаркет, супермаркет 10.00 -22.00 цагт ажиллаж, долоодугаар сарын 14–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. ”Чулуун овоо”, “32-ын тойрог” долоодугаар сарын 11, 12, 13-нд 09.00-22.30 цагт ажиллаж, долоодугаар сарын 14-с ердийн цагийн хуваариар, “22-ын товчоо” долоодугаар сарын 11 -15-ны өдрүүдэд 07.00-24.00 цагт, “Драгон” 07.00 -22.30 цагт ажиллана.долоодугаар сарын  16 -с эхлэн Номингийн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркет долоодугаар сарын 11-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах “Сансар” супермаркет долоодугаар сарын 11, 12, 13–ны өдрүүдэд 06.00-24.00 цагт, долоодугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана. Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” бөөний төв долоодугаар сарын 20 хүртэл амарна. долоодугаар сарын 20-с эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Боса”сүлжээний дэлгүүрүүд долоодугаар сарын 11-15–ны өдрүүдэд 09.00–23.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- "Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүр амралтгүй 08.00-22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Скай” их дэлгүүр долоодугаар сарын 11, 12–нд 09.00 – 22.00 цагт, долоодугаар сарын 13–нд 09.00 -18.00 цагт ажиллана. долоодугаар сарын 14, 15, 16-нд амраад, долоодугаар сарын 17-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Нарантуул” худалдааны төв долоодугаар сарын 11–ээс эхлэн долоодугаар сарын 17–ныг дуустал амарна. Долоодугаар сарын 18-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Хар хорин” худалдааны төв долоодугаар сарын 11-ээс долоодугаар сарын 15–ныг дуустал амарна. Долоодугаар сарын 16–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Барс” 1, 2 худалдааны төвдолоодугаар сарын 11-15-ныг дуустал амраад, долоодугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Хүчит шонхор” худалдааны төв долоодугаар сарын 11-16-ныг дуустал амраад, долоодугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Да хүрээ трейд” техникийн зах долоодугаар сарын 11-15–ныг дуустал амраад, долоодугаар сарын 16–аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд долоодугаар сарын 11, 12–нд амраад, долоодугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.


Нийтийн хоол:

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд долоодугаар сарын 11, 12–нд амраад, долоодугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд долоодугаар сарын 11,12–нд амраад, долоодугаар сарын сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана. 


Ахуйн үйлчилгээ:

Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд долоодугаар сарын 11, 12, 13–нд амарна. Долоодугаар сарын 14-с ердийн цагийн хуваариар ажиллана.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд долоодугаар сарын 11, 12 ,13-нд амарна. Долоодугаар сарын 14–с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.