“25 дугаар суваг” телевизийн “Making the band-3” төслөөс төрөн гарч монголын рок поп урлагт шинэ өнгө төрх, шинэлэг дуугаралтаараа хүч түрэн гарч ирсэн “Mixx” хамтлагийн гишүүд болох Г.Энх-амар, О.Гүнчин-иш, Б.Болдбаатар, Г.Амаржил нар төслийн хугацаанд тэдний хамтлагын Producer –аар ажиллаж байсан Г.Цэрэн, Г.Баярбилэг нарын “Royal Music Production” -д харъяалагдах болсон.

Тэдний удирдлага солигдсонтой холбогдож "Mixx" хамтлагаа орхиж “The One” нэртэй хамтлаг байгуулаад байгаа билээ.

Бид та бүхэндээ  өмнө нь шинэ уран бүтээлийнх нь талаарх мэдээллийг хүргэж байсан билээ. Тэгвэл тэрхүү уран бүтээл болох "Hot Shot " дууны клип бэлэн болжээ.