Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд  хоггүй цэвэрхэн  наадах санал санаачлага их гардаг. Тэгвэл энэ удаад  гадаадууд санаачилжээ.  Тодруулбал ОХУ, Украйн,  Өвөрмонголоос наадам үзэхээр ирсэн жуулчид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн  гадна хоггүй наадахыг  уриалж байна.  Тэд хог өгсөн хүнд инээмс эглэсэн тэмдэг өгч байгаа бөгөөд  их хэмжээний хог цуглуулсан ажээ.