Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна. Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын харъяат Улсын Харцага Энхтөгс Оюунболд энэ даваанд Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сумын харъяат  Улсын Харцага Ц.Содномдоржтой учраа таарч давснаар  Монгол улсын  Заан цолны болзол хангаад байна.  

Тун удахгүй наймын даваа эхэлнэ.  Наймын даваанд Завхан аймаг Их-Уул сумын харъяат  Улсын Гарьд Б.Гончигдамба, Увс аймаг Давст сумын харъяат Улсын Арслан П.Бүрэнтөгс, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын харъяат Улсын Харцага Энхтөгс Оюунболд  нар тунаж шөвгийн  дөрөвт үлдээд байгаа. Тэдэнтэй хамт хэн шөвгөрөх нь тун удахгүй тодрох болно.