Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа  эхлээд байгаа.  Одоогийн байдлаар  дараах бөхчүүд тав давж   начин цолны  болзол хангаад байна. 

Аймгийн Арслан Сүхбаатар аймаг Мөнххаан сумын харъяат Болдбаатар Батжаргал 

Аймгийн Арслан Завхан аймаг Баянхайрхан сумын харъяат Ганболд Баасандорж 

 Аймгийн Арслан Сэлэнгэ аймаг Жавхлан сумын харъяат Бат-Очир Одгэрэл

 Аймгийн Арслан  Дундговь аймаг Эрдэнэдалай сумын харъяат Эрдэнэбат Даш

 Аймгийн Арслан  Говь-Алтай аймаг Жаргалан сумын харъяат Шоовдойхүү Шинэбаяр

Аймгийн Арслан  Увс аймаг Түргэн сумын харъяат Даваасамбуу Энхбаяр 

 Аймгийн Арслан  Архангай аймаг Булган сумын харъяат Чагнаадорж Ганзориг нарт дөнгөж сая Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гарган тэдэнд Монгол улсын Начин цол гардууллаа. 

Үүний дараа Харцага цолны болзол хангасан бөхчүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар Харцага цол гардуулсан юм. Тодруулбал Сэлэнгэ аймгийн  Жавхлан  сумын харъяат  Аймгийн арслан Бат-Очирын Одгэрэл,  Ховд аймаг Чандмань сумын харъяат Улсын Начин Нямаагын Батзаяа  нар Монгол улсын Харцага  боллоо.