Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд улсын цолтон 86, аймаг цэргийн цолтон 205, сумын цолтой болон цолгүй залуу бөх 221, нийт 512 бөх барилдсан.  

512 бөх хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан барилдаж, наадамчин олноо баярлуулсан бөгөөд  тэдний дундаас  Улсын харцага, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын харъяат Энхтөгсын Оюунболд  илүү байж чадлаа.  Тэрбээр энэ жилийн наадамд Түрүүлж  Монгол улсын  Арслан цолны эзэн боллоо.  

Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын харъяат Улсын харцага Энхтөгсийн Оюунболд энэ наадамд долоо даван заан цолны болзол хангахдаа Монгол улсын хамгийн залуу  Заан цолтон болсон юм. Улмаар даваагаа ахиулан ийнхүү өндөр цолонд хүрсэн билээ.

  Тэрбээр  20 насандаа Улсын харцага,  22 насандаа  Улсын заан цол хүртсэн юм.  Тэрбээр найм давж  Монгол  улсын  Гарьд цол, 9 давж  Улсын Арслан болж наадамчин олноо  баясгалаа.