Сайн байцгаана уу бүсгүйчүүдээ та бүхнээс ганц юм гуйя надад сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч. Би нөхөр хүүхэдтэй ээжтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Хүү 5 сартай төрөх хүртэл би гэртээ ээжтэйгээ байсан төрөөд эхний 2 сар нөхөртэйгээ байр түрээслэж байгаад түрээсний мөнгө бас бусад шалтгаанаас болоод ээж дээрээ буцаад ирсэн. Би ээждээ их дургүй хүмүүс төрөхөөрөө ээжийгээ аймаар хайрладаг, өрөвддөг гээд л байдаг харин эсрэгээрээ харахаар л уур хүрээд гурвуулаа хурдан тусдаа гарах юмсан гэж боддог. Хүүг маань аваад эрхлүүлээд бүр надад ч өгөхгүй дандаа аваад эмээгийн хүү гээд л тэгэхээр бүүр нэг дургүй хүрээд байх юм. Хүүгээ бушуухан аваад л гараад ахиж гэртээ ормоогүй санагддаг. Ээж их муухай ааштай хүн л дээ намайг их загнадаг байсан ерөөсөө ганц орой найз нөхөдтэйгээ уулзах гэж гаргахгүй. Залгаад ир гэж уурлаад би ер нь 25 настай хэрнээ нэг ч оройтож сууж хүн амьтантай шоудаж үзээгүй мэдээгүй. Хүүг минь авахаар миний өмнөөс шийдвэр гаргаад байхаар ахиад миний амьдралыг хулгайлж өөрийнхөөрөө амьдруулах гэж байна гэж бодогдоод салахын хүслэн. Ээжийгээ ингэж их үзэн ядаж дургүй нь хүрдэг хүн байдаг болов уу. Би ч их муу хүн юм даа өөрийгөө яагаад ингээд байгааг ч ойлгохгүй байна туслаач.