Нэмэх, хасах найман хувийн хүүтэй зээлийг банкууд өчигдрөөс олгож эхлээд байна. Энэ зээлд хамрагдахын тулд та дараах бичиг, баримтуудыг бүрдүүлэх юм.

Бүрдүүлэх материал

1.1 Зээл хүсэгчтэй холбоотой бүрдүүлэх материал:

-Үндсэн болон хамтран зээл хүсэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

-Хүүхдийн төрсний гэрчилгээ

-Оршин суугай газрын Засаг даргын тодорхойлолт

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт

-Худалдан авч буй орон сууцны өөрсдөөс санхүүжүүлж байгаа эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн талаарх баримт нотолгоо

-Байр худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, шинэ байр бол Улсын комиссын акт

1.2 Цалингийн орлоготой зээл хүсэгч бол:

-НДД-ийн хуулбал Албан тушаалын тэмдэглэлийн хамт хуулбарлах

-Байгууллагаас цалингийн тодорхойлолтыг албан тушаал, ажилласан жилийн хамт тодорхойлсон албан бичиг

-Хийснээрээ цалинждаг, улирлын чанартай ажилтай тохиолдолд цалингийн тогтвортой байдлыг батлах баримт

-Нэмэгдэл хөлс, илүү хөлс, шагнал, урамшууллын нотлох баримт

-Хөдөлмөрийн болон бусад гэрээ

-Ажлын үнэмлэхний хуулбал

-Цалингийн картын дансны хуулга

1.3 Хувиараа бизнес эрхэлдэг зээл хүсэгч бол

-Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, холбогдох байгууллагын зөвшөөрөл, холбогдох гэрээ

-Сүүлийн нэг жилийн болон татварын албанд тодорхойлсон орлогын тайлан, бизнесийн үйл ажиллагааны орлого, зарлагын тооцоо, бараа материалын үлдэгдлийн тайлан, хар дэвтэр, дансны хуулга

-Хуулийн этгээдтэй тохиолдолд ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох баримт материал

-Бизнесийн үйл ажиллагаа болон орлогоос хамааран бусад шаардлагатай нэмэлт баримт бичиг

Жич: хамтран зээлдэгч үндсэн зээлдэгчийн нэгэн адил материал бүрдүүлнэ.