Мексик улс хууль бус хар тамхины хэргийн гаралтаар дэлхийд тэргүүлэгч улс билээ. Түүнчлэн олон тооны бүлэглэл мафитай бөгөөд эдгээрээс хамгийн хүчирхэг том гэх бүлэглэлийн толгойлогч 58 настай Эль Чапо гэх этгээд энэ сарын 11-нд шоронгоос оргон нэлээд шуугиан дэгдээсэн. 

АНУ-ын Засгийн газраас энэ этгээдийг мөн эрэн сурвалжилж түүний талаар мэдээлэл өгсөн хүнд өндөр шагнал амлаад байгаа. Харин эцэг нь ийн эрэн сурвалжлагдаж байгаа ч тэдний хүүхдүүдийн амьдрал тансаг байдлаар үргэлжилж байгаагаа өөрсдийн нийгмийн сүлжээ сайтаар ийн харуулдаг байна.