Нийслэлд үүрийн 05:00 цагаас хойш бороо орж байна. Усархаг борооны улмаас Дарь-Эхийн  зам усанд автаж,  замын түгжрэл үүслээ. 

БЗД-ийн 27 хорооны нутаг дэвсгэрт багтдаг Дарь-Эхийн автозамыг 2012 оноос шинэчилж, хуучин замыг нь хуулах ажил хийгдсэн. Гэсэн хэдий ч шинээр тавигдсан автозамд ус зайлуулах хоолой хийгдээгүйн улмаас бороо  орох бүрт усанд автаж, замын хөдөлгөөнд саад учруулсаар байгаа юм.