Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Цагаан даваа” гэдэг газар таван настай, эрэгтэй М энэ сарын 26-ны өдрийн 13:00 цагт төөрч сураггүй болсон тухай дуудлага тухайн өдрийн 20:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын есөн албан хаагч, нэг автомашинтай, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад тухайн өдрийн 23:00 цагт төөрсөн хүүг иргэд эсэн мэнд олж ар гэрт нь хүргэж өгсөн байна.