Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Бумбат” гэдэг газар Г /14 настай, эрэгтэй/ 2015.07.10-11-ний өдөр тарваганы мах идсэний улмаас өндөр халуурч сумын эмнэлэгт 2015.07.19-ний өдөр ирж, хэвтэн эмчлүүлж байгаад 2015.07.21-ний өдрийн 03:43 цагт нас барсан. Нас барсан Г-ийн цогцосноос дээж авч шинжлэхэд 2015.07.24-ний өдрийн 03:05 цагт гарсан хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогдсон байна.   Тиймээс анхдагч хавьтлын 55 (халдварын голомтод-32, сумын төвд-23) хүний эрүүл мэндийг хянаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байгаа юм байна.  

Үүнээс гадна  галзуу болонбоом өвчин  бүртгэгдээд байгаа.  Тодруулбал

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь,

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.22-ны өдрийн хариугаар “”Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км/ иргэн З-ийн  хотонд 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй 2015.07.19-ны өдөр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.23-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-ийн 2 үхэр 2015.07.15-17-ны өдөр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам”  гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.07.23-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Өнөөдрийн байдлаар  мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин : 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 3, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 2 аймгийн 5 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.